Нууцлалын бодлого
«Үлэмж HR» нь Үлэмж ХХК-ийн дотоод хүний нөөцийн систем бөгөөд зөвхөн тус байгууллагын ажилтнууд байгууллагаас олгосон бүртгэлээр нэвтэрч ашиглана. Энэхүү бодлого нь апп ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана.
1. Цуглуулдаг мэдээлэл
| Мэдээлэл | Зорилго | Эх сурвалж |
|---|---|---|
| Нэр, овог, албан тушаал, ажилтны код, имэйл, утасны дугаар | Ажилтны бүртгэл, нэвтрэлт, хүсэлтийн хаяглалт | Байгууллагын ХН ажилтан бүртгэнэ |
| Профайлын зураг | Ажилтны карт, жагсаалтад харуулах | Ажилтан өөрөө оруулна (сонголтот) |
| Байршил (GPS) — зөвхөн апп нээлттэй үед | Ирц бүртгүүлэх мөчид ажлын байрны бүсэд байгаа эсэхийг шалгах; тээврийн хяналтын дэлгэц | Төхөөрөмж, таны зөвшөөрлөөр |
| Ирц, чөлөө, ээлжийн амралт, илүү цагийн хүсэлт, цалингийн хуудас | Хүний нөөц, цаг бүртгэл, цалингийн үндсэн үйл ажиллагаа | Ажилтан болон ХН ажилтан |
| Төхөөрөмжийн мэдэгдлийн токен (push асаасан үед) | Хүсэлтийн шийдвэр, хүргэлтийн сануулга илгээх | Төхөөрөмж |
Апп таныг зар сурталчилгааны зорилгоор мөрддөггүй, гуравдагч этгээдийн зар/аналитик SDK ашигладаггүй. Байршлыг дэвсгэрт (апп хаалттай үед) цуглуулдаггүй.
2. Хадгалалт ба хамгаалалт
Мэдээлэл Үлэмж ХХК-ийн серверт (erp.ulemj-sgg.mn) хадгалагдана. Апп ба серверийн хоорондох бүх холбоо HTTPS-ээр шифрлэгдэнэ. Нууц үг нэг чиглэлт hash (bcrypt) хэлбэрээр хадгалагдана. Мэдээлэлд зөвхөн байгууллагын эрх бүхий ажилтан (ХН, нягтлан, удирдлага) өөрийн үүргийн хүрээнд хандана. Face ID / Touch ID нэвтрэлтийн биометр өгөгдөл төхөөрөмжөөс гардаггүй.
3. Гуравдагч этгээдтэй хуваалцах
Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй. Газрын зургийг OpenStreetMap-ийн тайл серверээс татдаг бөгөөд энэ үед таны IP хаяг, харах байршил тухайн серверт очно (OSMF нууцлалын бодлого). Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно.
4. Хадгалах хугацаа
Мэдээллийг хөдөлмөрийн харилцаа үргэлжлэх хугацаанд болон Монгол Улсын хөдөлмөр, нягтлан бодох бүртгэл, нийгмийн даатгалын хууль тогтоомжоор шаардах хугацаанд хадгална.
5. Таны эрх
Та өөрийн мэдээллийг апп-ын «Миний булан» хэсгээс харах, профайлын зураг, холбоо барих мэдээллээ засах боломжтой. Мэдээллээ засуулах, устгуулах, бүртгэлээ хаалгах хүсэлтийг байгууллагын хүний нөөцийн албанд эсвэл доорх хаягаар гаргана. Байршлын зөвшөөрлийг төхөөрөмжийн тохиргооноос хэдийд ч цуцалж болно (энэ үед GPS ирц бүртгүүлэх боломжгүй).
6. Хүүхэд
Апп зөвхөн байгууллагын ажилтнуудад (18-аас дээш нас) зориулагдсан.
7. Өөрчлөлт
Бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчлэгдсэн огноотойгоор нийтэлнэ.
8. Холбоо барих
Үлэмж ХХК · Улаанбаатар, Монгол Улс · hr@ulemj.mn